БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛГА

Монгол улсын 21 аймгийн нутаг дэвсгэр дээр үйлдвэрийн аргаар бэлтгэсэн бог малын байгалийн гаралтай өлөн гэдсийг манай компанийн чадварлаг хамт олон ялгаж ангилж боловсруулдаг ба цэвэр байгалийн гаралтай эцсийн бүтээгдэхүүн болгодог. Монгол улс нь бэлчээрийн ба нүүдлийн мал аж ахуйн онцлог соёлтой орон юм.

 

Нүүдлийн мал аж ахуй нь экосистем, соёл, ялгаат байдал болон байгальтай зэрэгцэн орших уламжлалт мэдлэг, түүхэн туршлага бүхий динамик, шинэчлэн өөрчлөгч амьдралын хэв маяг мөн бөгөөд нүүдэлчин малчид хүн суурьшаагүй зэлүүд нутаг, богино настай тачир сийрэг ургамлыг хэрэглэх замаар олон улсын экспортын зах зээлд хямд, эрүүл, өндөр уурагт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хүргэдэг.

Иймд та бүхэнд эрүүл, чанартай, экологийн бүтээгдэхүүн болох нүүдлийн мал аж ахуйн гаралтай хиамны бүрхэвчийг худалдаж авахыг санал болгож байна.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ДАВУУ ТАЛУУД

  • Таташ савлах үед үүссэн даралтыг сайн даана.
  • Ус, агаарыг сайн нэвтрүүлэх чанартай, энэ чанар нь хатаах процесст ашиглагдана.
  • Утаа сайн шингээх учир бүтээгдэхүүний амт, үнэр сайжирна.
  • Таташны өөрчлөлтийг дагаж агших, сунах чанартай.
  • Бүрхэвчний үзүүрийг олсоор буюу төмөр хавчаараар боох боломжтой.
  • Амьтны гаралтай бүтээгдэхүүн тул хиамтай хамт идэж хэрэглэж болно

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ВИДЕО