ЭРХЭМ ЗОРИЛГО
Манай компани нь хүнсний үйлдвэрлэлийг тогтвортой удаан хугацаанд ажиллуулж, олон улсын зах зээлд хямд, чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг экспортод гаргах зорилготой. Энэ үйл явц нь нүүдэлчин мал аж ахуйн салбарын чадавхыг дээшлүүлэх, энэ салбар дахь хариуцлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэнэ.
Мөн малын түүхий эд болох өлөн гэдсийг боловсруулж олон улсын зах зээлд гаргаснаар Монгол улсын ядуурлын түвшнийг бууруулах, хүнсний тогтвортой тогтолцоог бүрдүүлэх, Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг гүйцэлдүүлэхэд бэлчээрийн ба нүүдлийн мал аж ахуй эрхэлж буй малчдын байр суурийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхэд оршино.
БИДНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА
2022 онд А зэрэглэлтэй болсноор европын холбооны улсуудад боловсруулсан өлөн гэдэс экспортлох эрхтэй.
2022 оноос үйлдвэрлэлд Хүнсний аюулгүй байдлын “HACCP” стандартыг нэвтрүүлсэн.
2024 оноос Хүнсний аюулгүй байдлын “ISO 22000” стандартуудыг нэвтрүүлсэн.