КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА
Манай компани нь 2018 онд үүсгэн байгуулагдсан. Хонь ямааны өлөн гэдэс хагас боловсруулах 2798мкв газар бүхий 650мкв талбайтай хагас боловсруулах үйлдвэрийн байр, мөн түүнчлэн хонь, ямааны өлөн гэдсийг ангилан ялгах зориулалтын 7364мкв газар бүхий 886м2 талбайтай үйлдвэрлэлийн байр болон 443м2 бүхий ажилчдын амьдрах байрыг Улаанбаатар хотод бий болгож, үйл ажиллагаа явуулж байна.
Манай компани нь 2022 онд А зэрэглэлтэй болсноор европын холбооны улсуудад боловсруулсан өлөн гэдэс экспортлох эрхтэй болсон ба 2022 оноос үйлдвэрлэлд Хүнсний аюулгүй байдлын “HACCP” стандарт, 2024 оноос Хүнсний аюулгүй байдлын “ISO 22000” стандартуудыг нэвтрүүлсэн. Бид үйлдвэрлэлийн процессыг бүрэн хянадаг бөгөөд харилцагч танд эрүүл, чанартай бүтээгдэхүүнийг хямд үнээр хүргэх зорилго тавин ажиллаж байна.